Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах цэгүүд

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аян өнөөдрөөс эхэлсэн. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн дараах цэгүүдэд хуваарилан шинжилгээг авч эхлээд байна.

Шинжилгээ авах цэгүүд:

1. Яармаг салбар амбулторийн цэг 10, 9 хороо

2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо

3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулахаар тусгайлан бэлтгэсэн 3 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авч байна.

2020.12.04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн тус хорооны 3 цэгээр нийт 512 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Мөн дээрх сонгогдсон хороо буюу эрсдэл өндөртэй хороодын өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдана.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ