А.Амбасэлмаа: Автобусны жолоочийн ажлын газрын 500 орчим хүнээс коронавирус илрээгүй

А.Амбасэлмаа: Жолооч нь арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй байсан. Гэхдээ бид тухайн автобус баазад хамт ажилладаг, тун ойрынх нь хүмүүс гээд нийт 17 хүнийг тусгаарлан ажиглаж, шинжилгээ авч байна. Түүнчлэн "Автобус-1" баазын 500 гаруй ажилтныг түргэвчилсэн тест болон PCR-ын шинжилгээнд оруулахад халдвар илрээгүй. Бид халдварын хавьтлуудыг тооцохдоо тухайн хүнд халдвар илэрснээс буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног болон илрэхээс өмнөх 24-48 цагт тухайн хүнтэй харилцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж, тусгаарладаг журамтай. Харин бид энэ хугацааг илүү өргөн болгож, илрэхээс өмнөх 5-6 хоног илэрснээс хойш хугацааг дахин долоо хоногоор сунгаж авч үзэж, нийт иргэдийн дунд халдвар тараахгүйн тулд тусгаарлаж шинжилгээ авч байгаа. Мөн бусад иргэнд хийж буй шинжилгээ нь өргөн хүрээний тандалт, судалгаа юм. Сүүлийн гурван хоногт л гэхэд бид 40,000 орчим хүнийг коронавирус илрүүлэх тандалтын шинжилгээнд хамруулсан.

Эх сурвалж: ikon.mn


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ