Хоорондын зай бариагүйн улмаас COVID-19 халдварт өртсөн тохиолдол Монголд олон улсынхаас 2 дахин өндөр байна

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

COVID-19 цар тахлын үед хүн хоорондын зай барих ач холбогдлын талаар мэдээлэв.Тэрбээр “Халдвараас сэргийлэх хамгийн чухал аргын нэг бол зай барих явдал юм. Дэлхий дахинд амны хаалт зүүхээс гадна зай барих нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг нотолсон. Тухайлбал, АНУ-ын Өвчин судлалын төвөөс хийсэн судалгаагаар хүн хоорондын зай барьснаар нэг өдөрт халдвар тарааж болох хүний тоог 75 хувиар бууруулна гэсэн үр дүн гарчээ. Нэг халдвар авсан хүн зай бариагүй бол 2.5-4 хүнд халдвараа тараах эрсдэлтэй гэж дэлхий нийтэд үзэж буй. Гэтэл манай улсын хувьд, нэг хүн 6-8 хүнд халдвар тарааж байна.Энэ нь хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч бие биетэйгээ ойрхон харьцдаг болохыг харуулж байгаа юм.Өөрөөр хэлбэл, манай улсад халдвартай нэг хүн зургаан хүнтэй ойрын зайнаас харьцлаа гэх бодоход 30 хоногийн дараа 2,400-3,200 хүн халдвар авсан байх магадлал өндөр байна.Иймд ойрын зайнаас аль болох харьцахгүй байж 1.5-2 метрийн зайг баримтлах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ бид зай барих огт боломжгүй бол гадаад болон дотоод орчинд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатайг сануулъя" гэсэн юм.
Эх сурвалж: amjilt.news


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ