Нийслэлчүүдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөр бүр мэдээлж байгаа билээ.
Нийслэлийн хүнсээр хангах мэргэжлийн анги өчигдрийн /2020.12.04/ 18:00 цагийн байдлаар 80 сүлжээ дэлгүүр, дүүргийн 142 дэлгүүр, 49 зах худалдааны төв, 137 хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс ирсэн мэдээллээр мах 56.3 тонн, гурил 111.54 тонн, будаа 116.05 тонн, төмс 64.25 тонн бусад хүнсний ногоо 60.32 тонн борлуулагдсан байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ