Төмөр замын 15.920 ажилтан шинжилгээнд хамрагджээ.

“УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар төмөр замын 15.956 ажилтнаас 15.920 нь шинжилгээнд хамрагджээ. 

Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа шалтгаанаар 36 хүн хамрагдаагүй аж.

Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2203 ажлын байр, 86,121 м2 талбай, мэргэжлийн байгууллагын 80 ажлын байр, 12,982 м2 талбай, зөөврийн 145 зүтгүүр, ачааны 724, сэлгээний 147 галт тэрэг, гэрээт байгууллагаар 148 галт тэрэг, 7674 вагон, чингэлгийг ариутган халдваргүйжүүлжээ.

УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд “Сүхбаатар боомтоос бусад газарт хөл хорионы дэглэм буурсантай холбоотой иргэд тээшинд ачаагаа өгөх нь эрс нэмэгдсэн. Үүнээс үүдэн долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд тээшийн вагоныг тодорхой графикийн дагуу явуулж эхэлсэн” гэдгийг мэдэгдэв.

Шуурхай бүлгийн хурыг удирдсан ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур МУЗН, холбогдох донор байгууллагын тусламжаар авах эм, эмийн болон халдваргүйжүүлэлтийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэн гаргах, зүтгүүрийн битүүмжийг сайжруурах, хилийн цаанаас ирж яваа хүнсний ачааг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэхийг УБТЗ анхаарч ажиллах чиглэл өглөө.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ