Дотуур байранд байгаа 12 мянга гаруй оюутны шинжилгээг байранд нь авах болжээ

Их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг байранд нь нэгдсэн журмаар зохион байгуулна гэдгийг БШУЯ-наас мэдээлэв. 

Коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс орон нутаг руу явах их, дээд сургуулиудын оюутнуудыг хуваарийн дагуу "COVID-19"-ийн PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. Шинжилгээний эхний өдрүүдэд оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг хамруулж байна. Үргэлжлүүлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулах юм. Гэхдээ нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс дотуур байрны оюутнуудын шинжилгээг байранд нь авах болжээ.

 Ташрамд дурдахад дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа юм.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ