Тохижилт үйлчилгээний 1,164 ажилтан нийслэлийн зам талбайг цэвэрлэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1,164 ажилтан гүйцэтгэж байна.

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 79 удаагийн рейсээр 176.6 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 19 золбин нохой, муурыг устгасан байна.

Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдэгдэв.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ