"Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээ үргэлжилж байна

Коронавируст халдварын эрсдэл өндөртэй хороодын 70 мянган өрхийн шинжилгээг хороодод энэ сарын 4-11 хооронд зохион байгуулж байна. 

Шинжилгээнд:

  • Баянзүрх, Баянгол дүүрэгт 20,000
  • Сонгинохайрхан дүүрэгт 13,000
  • Хан-Уул дүүрэгт 6,000
  • Сүхбаатар дүүрэгт 4,500
  • Чингэлтэй дүүрэгт 3,000
  • Багануур дүүрэгт 2,000
  • Налайх дүүрэгт 1,000
  • Багахангай дүүрэгт 500 өрхийг хамруулна.

Шинжилгээг 48 түр цэг, байнгын ажиллагаатай 18 цэгт шинжилгээг авч байгаа бөгөөд 700 гаруй эмч, мэргэжилтнүүд шинжилгээг авна.

Өрхийг сонгохдоо дараах шалгуурыг тавих юм байна.

  • олон ам бүлтэй,
  • хөдөлгөөнт ажил эрхэлдэг,
  • нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг,
  • үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг,
  • мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
  • Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна. 

Дүүргийн Онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулаад буй. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ