Улаанбаатар болон халдварын голомттой аймгуудаас Орхон аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Улаанбаатар болон халдварын голомттой аймгуудаас Орхон аймаг руу зорчих иргэдийн анхааралд:

1. 119.mn сайтад бүртгүүлж асуумжаа бөглөж, PCR шинжилгээ өгнө
2. Шинжилгээний хариуг утсан дээрээ татаж авах буюу хэвлэж болно
3. Улаанбаатраас Орхон аймаг руу зорчих үедээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж хувийн бэлтгэлээ сайтар базаах
4. Эрдэнэт рүү орох пост дээр ирэх үед хүн бүрийн гар утсанд GPSBOX апп суулгах тул андройд буюу ухаалаг утастай байх. Тус апп-ыг суулгаснаар гэрийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд Шуурхай штабаас хянана.
5. Халдварын голомттой бүсээс ирсэн иргэд гэртээ заавал 14 хоног тусгаарлагдана.
6. Ингэхдээ гэр бүлийн бусад гишүүд нь бас 14 хоног тусгаарлагдахыг анхаарна уу. Иймд гэр бүлийн бусад гишүүд нь хөдөлмөр эрхэлж байгаа бол тухайн байгууллага руу шаардлагатай тохиолдолд албан бичгээр Онцгой комиссоос мэдэгдэнэ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ