Орхон аймгийн "Буянтхангай" модны захыг битүүмжилжээ

Өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, МХГ, ШӨХТГ, БОАЖГ, Экологийн цагдаа, ЦГазар хамтран "Буянтхангай" "Бугат" модны захын үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийж эхэллээ.

Уг 2 захын хувьд хясан боогдуулах замаар үнэ нэмэгдүүлсэн, үгсэн хуйвалдсан, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, түлээний захын стандарт шаардлагыг хангаж ажиллаагүй гэх зэрэг олон асуудал шалгагдахаар болж байна. " Буянтхангай" зах нь гэр бүлийн хэрэгцээний 4 өрхийн газрыг хашаад “Модны зах” болгосон бөгөөд “Мод, модон материалын төрөлжсөн захын үйлчилгээ эрхлэх MNS 5162:2011 стандарт”-ын шаардлагыг хангаагүй үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг зөрчил бий. Уг захын үйл ажиллагааг хааж, битүүмжилж байгаатай холбогдуулан гэр хорооллын иргэдийг түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан ажиллах юм байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ