Хан-Уул дүүрэг "нэг өрх - нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулаад байна


Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөгдөн ажиллаж байна.

Өнөөдөр /2020.12.06/ буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

 “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:

4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль
9,10 дугаар хорооны иргэд Яармагамбулатори салбар
16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль
Орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ