Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг маргаашнаас эхлүүлнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо. Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг маргаашнаас буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм. Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ