ЗЭСИЙН ҮНЭ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЧ МАГАДГҮЙ

Энэ долоо хоногийн мягмар гарагт 7719 ам.доллар хүрсэн нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эрчим хүчнээс эхлүүлээд бүтээн байгуулалтын салбарт ашиглагддаг зэсийн үнэ энэ онд 22 хувиар өссөн нь ийнхүү хамгийн өндөр өсөлт болоод байна. Нийлүүлэлт тасалдаж, “ногоон” эдийн засгийн хөшүүрэг болох төлөвтэй байгаагийн зэрэгцээ БНХАУ коронавирусний халдвараас үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ ийнхүү өсөж байгааг судлаачид онцолж байгаа. Америкийн “Goldman Sachs” группийн шинжээчид зэсийн үнэ үүнээс ч илүү өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй гэж тооцоолжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ