ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ. Уламжлал ёсоор даваа гарагт УИХ дахь МАН болон Ардчилсан намын бүлгүүд хуралдах бол байнгын хороодын хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Пүрэв, баасан гарагт товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах өдрийг товлон зарлана.  Мөн МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ