“FACEBOOK” ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ ТАШАА МЭДЭЭЛЛИЙГ УСТГАНА

Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг гарган авах судалгааны ажил үргэлжилж буй энэ үед АНУ-ын “Facebook” компани вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллийг устгана гэдгээ мэдэгджээ.

“Вакцины аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн утга агуулга бүхий нийтлэлийг “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнээс устгана” гэж “Facebook” компани пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тодруулбал, вакцин нь микро чип агуулсан эсвэл аюулгүй эсэхийг нь тогтоохын тулд тодорхой хүн амын дунд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршиж байна гэх мэт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн буруу гэж үзэж буй мэдээллийг устгах гэнэ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ