Цар тахлыг далимдуулж авилга авсан сайдыг баривчилжээ

Индонезийн Нийгмийн хамгааллын сайд Жулиари Батубара цар тахлын үед иргэдэд хүнсний тусламж олгох хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрчлэгчдээс их хэмжээний авлига авсан нь батлагджээ.

KPK товчлолоороо алдартай Авлигын эсрэг комиссоос Батубара болон бусад хоёр албан тушаалтныг COVID-19 нийгмийн тусламжийн багц хэлбэрээр тараахаар 5.9 их наяд рупий (420 сая доллар) үнэтэй бараа материал худалдаж авсантай холбогдуулан авлига авсан гэж мэдэгджээ. Тус хэрэгт хамтрагчаар оролцсон гэх хоёр этгээд нь жирийн иргэд юм.

Жулиари Батубарагийн гэрт нэгжлэг хийхэд цүнхэнд хадгалсан 14.5 тэрбум рупи  буюу нэг сая орчим ам.доллартай тэмцэх хэмжээний бэлэн мөнгийг илрүүлсэн байна. Нийт долоон цүнх, гурван үүргэвч болон хэд хэдэн дугтуй бүхий бэлэн мөнгийг тэр гэртээ хадгалж байжээ.

Тэрбээр өөрөө авлига авснаа хүлээсэн бөгөөд сайдаас гадна өөр дөрвөн хүнийг баривчлан шалгаж байгаа аж. Шүүх түүний гэм буруутайг тогтоовол тэрбээр нэг тэрбум рупигийн торгууль, 20 хүртэл жил шоронд хоригдох ял авах юм байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Засгийн газрын сайд нартаа авлигаас хол байхыг анхааруулж, хэрэв авлига авсан нь илэрвэл хатуу шийтгэл хүлээж байгааг сануулжээ.

 

 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ