КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.12.07/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Түүнийг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэргийн ялын дүгнэлт өнөөдөр 17.00 цагаас гарах юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадаадын хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна.

Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32 тэрбум 713 сая 190 маяга 850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор хуулийн байгууллагаас шалгаж байжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ