"Зарим нутгаар шөнөдөө -46 градус хүрч хүйтэн хонож байна"

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байна. Өчигдөр шөнийн байдлаар Завхан голын эх буюу Отгонтэнгэр хайрханы орчим, Баянхонгорын хойд тал Хүрэнбэлчирээр шөнөдөө -46 градус хүрч, хүйтэн хоносон байна. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө нилээн хүйтэн хонож байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Харин Улз, Онон голынхоо хөндийгөөр цас багатай учраас харьцангуй дулаан байгаа юм. Бусад голын хөндийгөөр нэлээд хүйтэн шөнөдөө  -30 градусаас -35 градус хүрч байна. 

-Улаанбаатар хот орчмоор шөнөдөө цана цохиж, цас хялмаалж байна. Ойрын өдрүүдэд хотын төвөөр -24 градусаас -26 градус, Яармаг, Сонгино, Туул голын хөндий орчмоор шөнөдөө -33 градусаас -35 градус хүрч, хүйтэн хонож байгаа. Харин арванхоёрдугаар сарын 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна. 

Цаашид арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн хүйтний эрч ихэнх нутгаар чангарч, салхи шуургатай байна. Ирэх долоо хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай, хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 11, 12-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын , 10-нд зарим газраар, 11, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ