ЦЕГ: Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2020.12.07) өдрийн байдлаар нийт 785 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 340 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 7,
  • гэр бүлийн хүчирхийллийн 67,
  • гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага мэдээлэл тус тус ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 104 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчил гарчээ. Мөн 20 хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 52, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 66 дуудлага тус тус  102 дугаарт иржээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ