"Нэг өрх-нэг шинжилгээ" нийслэлд үргэлжлэн явагдаж байна

"Нэг өрх-нэг шинжилгээ" нийслэлд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 12 мянган хүнийг шинжлээд буй талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. "ХӨСҮТ-ийн 2 болон ЗӨСҮТ-ийн лабораторийг оролцуулаад бид хоногтоо 27-30 гаруй мянган шинжилгээ авч байгаа. Ийм хүчин чадалтай, ийм хэмжээний шинжилгээг бид 3 лабораторидоо хангалттай хийж, 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө гэхэд 27 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Энэ дотор ойр байсан 1600 хүнийг шинжилсэн. Шинжилгээ хийх, авахад хүлээлгэж, саатаж, саатуулж буй явдал байхгүй, ийм ойлголт байж болохгүй. Мөн явуулын 2 лаборатори зэрэг ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдэв. 

 ЭМЯ-ын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "ХӨСҮТ-ийн лаборатори их ачаалалтай байгаа. ЗӨСҮТ-ийн болон явуулын лабораториуд ч гэсэн ачаалалттай ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийг ямар нэг байдлаар чирэгдүүлээгүй, ирсэн бүх сорьцоо шинжилж байгаа" хэмээн тодотгов.  

 

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ