“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдэж буй УИХ-ын тогтоолууд хос бичгээр гардаг боллоо

УИХ-ын тамгын газраас эрхлэн гаргадаг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2020 оны 11-р сарын 25-ны дугаарыг хос бичгээр буюу худам бичиг, кирил үсгээр зэрэгцүүлэн гаргалаа. Тус эмхэтгэлийг монгол бичгээр гаргаж байгаа анхны тохиолдол нь энэ юм.

 "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3"-т, тус эмхэтгэлийг 2020 оноос хос бичгээр, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэн гаргана хэмээн заасны дагуу ийнхүү энэ оны 44 дэх дугаараас нь эхлэн хос бичгээр хэвлүүлж эхэллээ.

 "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн энэ дугаарт, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын их хурлын тогтоол, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-р зүйлийн зарим хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэргийг багтаажээ.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ