Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орлоо

 “Тавантолгой түлш” ХХК –ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орлоо. Нийслэлийн Налайх дүүрэгт  байрлах тус үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын удирдлагууд оролцлоо.

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурах боломжтой аж. Тус үйлдвэр нь жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээг бүрэн хангах боломжтойг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Тавантолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нээлтийн үеэр онцоллоо.

 

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор түлшний хомсдол бүрэн арилах аж. Борлуулалтын 400 цэг байсныг 1000 болгож нэмэгдүүлэхээр болжээ. Түүнчлэн налайх дүүрэгт 1500 ажлын байр шинээр бий болсон байна.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ