Даваа гарагаас Улаанбаатарт хорио цээрийн дэглэмийг сулруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулж байна. Коронавирус шинээр илрэх, халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан гэж үзэж байна. Гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөнд Монголын ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархсанаа илэрхийллээ. Ингэснээр Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлэх юм байна. Монгол улс түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан. Одоо иргэдийн маань сахилга бат чухал" гэдгийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон.

Бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулна. Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр ярьж байна. Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байгаа.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ