Д.БОЛДЫН ШИНЭ КЛИПЭНД “THE VOICE” ШОУНЫ ШҮҮГЧ, ХӨТЛӨГЧИД ТОГЛОЖЭЭ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч NENE нарын хамтарсан “One shot” дууны клип цацагдаад байна.

Youtube хуудаснаа нийтлэгдсэн даруйдаа олны таашаалд хүрсэн уг дуу 14 цагийн дотор 120 мянга гаруй үзэгчид хүрч, 10 мянган лайк авчээ. “One shot” дууны үгийг NENE бичсэн ба хөгжмийг Д.Болд найруулжээ.

Клипний зураг авалтад Монголын урлаг соёлын алдартнуудаас гадна бизнесийн салбарын түүчээлэгч ч оролцжээ. Тухайлбал та бүхэн “One shot” дууны клипнээс “Шарк Танк” нэвтрүүлгээр сайн мэдэх Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарыг гэргийн хамт харах болно. Үүнээс гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүр бүтээжээ. Дуучин Ука нөхрийн хамт хосын дүрийг бүтээсэн ба “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “атаман” болсон байна. Харин найруулагч С.Ононбат хуурцаг наймаалж байгаагаар харагдах аж. Үүнээс гадна Д.Болдын гэргий Ж.Бямбасүрэн ч клипний зураг авалтын нэгэн шигтгээ болж оролцжээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ