2,700 орчим оюутныг 67 автобусаар аймгууд руу буцаах ажил эхлээд байна

“Спортын төв ордон, Скай худалдааны төв, ХААИС гэсэн гурван цэг дээрээс шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан оюутнуудыг орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах гэж байна.Тус гурван цэгийг оюутны дотуур байртай ойролцоо учир сонгосон. Уг ажил нэгдсэн зохион байгуулалттайгаар маргааш хүртэл үргэлжилнэ. Ингэснээр 5,000 оюутан нь 21 аймагт зорчих юм. Оюутнуудыг сум руу зорчуулах асуудлыг тухайн аймгийн онцгой комисс шийднэ. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан” гэлээ. Өнөөдрийн хувьд 7 их, дээд сургуулийн 22 дотуур байрны 2,700 орчим оюутныг 67 автобусаар, 21 аймаг руу буцаана. 31 дотуур байрны нийт 7,839 оюутныг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил дууссан” байна.Түүнчлэн 16,476 оюутныг шинжилгээнд хамруулаад байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн юм.  Дотуур байрнаас гадуур амьдарч байгаа оюутнууд тусгай цэгүүдэд очиж, шинжилгээ өгч болно.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ