Ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-нөөс автомашины хөдөлгөөн нээгдэнэ

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллах юм. Мөн ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилхээр болсон байна.  Зайлшгүй ажиллах 18 байгууллагын жагсаалтад багтсан иргэд тусгай QR код бүхий зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцож байсан бол ирэх даваа гарагт автомашины хөдөлгөөнийг нээхээр болжээ. 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ