МҮОНРТ-ийн ажилчдыг хөл хорионы үед жагссан хэмээн саатуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр (2020.12.09)-ийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Тэднийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр томилох асуудлыг өнөөдөр болж буй УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах аж. Үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн  ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд яг одоо  телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэднээс Б.Ганболд, Ч.Батцэнгэлийг УИХ-ын чуулганаар батлуулвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм. Учир нь МҮОНРТ-ийн ажилчид Үндэсний зөвлөлийн гишүүдээс буулгана гэж тэмцэхэд хүргэсэн хүмүүс тус зөвлөл рүү орох гэж байгаа нь тэмцлийн хэлбэрт шилжихэд хүргэжээ.

Тодруулбал,Ч.Батцэнгэл нь МҮОНРТ-ийн дэд захирлаар ажилладаг. Түүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшихийг МҮОНРТ-ийнхэн эсэргүүцэж байсан ч УИХ-аас түүнийг дэмжсэн байдаг. Б.Ганболд нь “Монголын үнэн” сонины эрхлэгчийн алба хашдаг. “Өдөр тутмын сонины холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн байжээ. 

Энэ үеэр МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч, инженер нарын гурван хүнийг цагдаагийн байгууллагаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулсан байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ