Өнөөдөр хүн таны эрхээ баталгаажуулсан тэмдэглэлт өдөр

Өнөөдөр хүн таны эрхээ баталгаажуулсан тэмдэглэлт өдөр. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтөн өлсгөлөн, ядууралд өртөж, зовлон зүдгүүрт өртсөн тул хүний эрхийг, ялангуяа хүний амь насыг үнэ цэнэтэй болгож баталгаажуулах шаардлагатай хэмээн 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан байдаг. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд жил бүрийн энэ өдөр нэг уриан дор, нэг үзэл санааг дор нэгдэж, эрхийг сануулдаг уламжлал тогтжээ.
 
Энэ жилийн уриа: Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе!
 
Энэхүү уриа болон өдрийг ганц өдрөөр төсөөлөхгүй 365 хоногийн турш үргэлжлэх ёстой гэж үздэг.
Хүн бүр эрхээ мэдэж, шаардаж, бусдын эрхийг хүндэтгэж цар тахлыг давж туулцгаая. Хүний эрхийн өдрийн мэндийг хүргэе.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ