Монгол-Хятадын Зам, тээврийн сайд нар төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах асуудлаар санал солилцжээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар өчигдөр цахим уулзалт зохион байгуулжээ.

Хоёр улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд талууд:
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиролцох,
  • “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах,
  • Төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах,
  • Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа агаарын хил нээснээр хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлж, эхний шатанд Монголын “МИАТ” ТӨХК болон Хятадын “Эйр Чайна” компанитай аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт бүрдүүлэх,
  • Азийн автозамын сүлжээний АН-4 коридороор олон улсын туршилтын тээвэр хийх,
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах,
  • Монгол, Хятад хоёр улсын хооронд тээвэрлэлт идэвхтэй хийгддэг бүс нутгуудад коронавирусын халдвар гаргахгүй байх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх авто тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцон ярилцаж, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: ЗТХЯ


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ