ХӨСҮТ-ийн сувилагчаас COVID-19 илэрлээ

Өчигдөр /2020.12.11/  нийт 17529  хүнд шинжилгээ хийсэн. Үүнд,  нэг хүнд Covid-19 илэрсэн. Энэ хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч юм. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 906 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 454 болж байна. Үүнээс эдгэрсэн 384 хүн байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77 хүн, хөнгөн 430 хүн байна.

Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1186 хүний тусгаарлаж, шинжилгээ авснаас 833 хүн нь 14 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалтад гарсан. Одоо 353 ойрын хавьтал тусгаарлагдан, шинжилгээнд хамрагдаж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ