Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана. Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ