Коронавирусийн халдвар авсан зургаа дахь амьтан ирвэс болжээ

АНУ-ын Луйзвиллийн амьтны хүрээлэнгийн гурван ирвэснээс (snow leopard) коронавирусийн халдвар илэрсэн тухай тус улсын хөдөө аж ахуйн яам Баасан гарагт мэдээлжээ.

Ингэснээр ирвэс нь хүнээс коронавирусийн халдвар авсан амьтдын зургаа дахь төрөл зүйл болсон байна.

Хоёр эр, нэг эм ирвэсний биед хөнгөн хэлбэрийн халдварын шинж тэмдэг илэрч байгааг амьтны хүрээлэнгийн захиргаа мэдээлжээ. Тэдгээр амьтад нь шинж тэмдэггүй өвчилсөн хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан байх өндөр магадлалтай гэнэ. Коронавирус нь хүнээс хүнд халдварладаг бол амьтнаас хүнд халдварлах боломж бага гэж мэргэжилтнүүд үздэг.

Энэ оны дөрөвдүгээр сард Нью Йоркийн Бронксын амьтны хүрээлэнгийн барнаас анх коронавирусийн халдвар илэрч байжээ. Үүний дараа тус хүрээлэнгийн дөрвөн бар, гурван арсланд мөн вирус халдварласныг тогтоож байв.

Эдгээрээс гадна муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтад, арьс үсний зорилгоор үржүүлдэг булгануудад коронавирусийн халдвар илэрч байжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ