74 настайдаа их сургууль дүүргэжээ

Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг үгийг Пэт Ормонд хэмээх эмэгтэй баталж, 74 настайдаа Теннесси хотын Их Сургуулийг төгсжээ. Хачирхалтай нь тэрээр өөрийн ач охинтойгоо хамт их сургуулиа төгссөн байна. Пэт Ормонд 1978 онд  анхны коллежээ төгсөж байсан бол 2016 онд ач охины хамтаар Теннессигийн их сургуулийн антропологийн ангид элсэн оржээ. Харин ач охин нь өөр мэргэжлээр сургуулиа төгссөн байна. Эмээ ач охин хоёр сургууль дээрээ санамсаргүй байдлаар хэд хэдэн удаа тааралддаг байсан бөгөөд бие биенээ хараад их баярладаг байсан тухайгаа  CNN-д ярьжээ. Их сургуульд гурван жил сурсны дараа цар тахлын улмаас тэд сүүлийн жил цахимаар хичээллэсэн байна. Тэдний сургуулийн төгсөлтийн үйл ажиллагаа өнгөрсөн 11 дүгээр сарын 20-ны өдөр болж, охин эмээ хоёр хамт дипломоо гардан авчээ. 

Пэт Ормонд “Сурахад хэзээ ч оройтдоггүй. Аав маань намайг бага байхад эмэгтэй хүн боловсрол эзэмших нь ямар чухал болох талаар байнга ярьдаг байсан. Миний диплом авсан минь илүү олон хүнд урам зориг өгөөсэй гэж хүсэж байна” гэжээ. 

Пэт Ормонд аль хэдийн дараагийн их сургуульдаа элсэж, магистр хамгаалахаар төлөвлөж байгаа талаараа ярьжээ. Түүний ач охин нь ч клиник сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа гэнэ.  


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ