Интернэтийн хурд удаан байвал дуудлагаар очиж шалгана

Юнивишн болон Скаймедиа компаниудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтарсан шалгалт хийхээр болжээ. Учир ШӨХТГ-т дээрх хоёр байгууллагатай холбоотой санал гомдол их ирдэг учраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах, IPTV үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгахаар болсон байна. Тухайлбал багцыг автоматаар сунгадаг, интернэтийн хурд удаан байдаг зэрэг гомдол их ирдэг байна.  Иргэдийн гомдлыг зөвхөн утсаар хүлээн авч дотоод сүлжээг шалгаад орхидог байсан бол одоо компаниас баг очиж хэрэглэгчийн гомдлыг шалгаж байхаар болжээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ