221 иргэн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагджээ

Дэлхий даяар тархаад буй цар тахлын хүнд нөхцөлтэй, улс орны эдийн засаг уналттай, төсвийн орлого буурсан энэ цаг үед Засгийн газар, Монгол банк болон Арилжааны банкнууд хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монгол банкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкнуудаас тус тус биелүүлээд байна. Зээлийг 8 хувийн хүүтэй олгож ирсэн журмын дагуу олгохоос гадна хамтран зээлдэгч шаардахгүй юм. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй, зөвхөн шинээр ипотекийн зээл авах иргэдэд олгох тодорхой журам баримталж байгаа юм байна.

 Эх сурвалж: Монгол банк


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ