Бразилчууд хятад вакцинаас татгалзаж байна

Бразил улсад цар тахлын эсрэг вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа хүний тоо энэ долоо хоногт 22 хувь болон өсчээ. Харьцуулан харахад энэ тоо наймдугаар сард 9 хувь байсан юм. Вакцин хийлгэхээс татгалзаж байгаа ихэнх хүмүүс ”Бид Хятадад үйлдвэрлэсэн вакцин хийлгэхийг хүсэхгүй байна” хэмээх байр суурь илэрхийлж байгаа аж. Цахим судалгаа явуулдаг Датафолха компанийн тайланд дурьдсанаар бразилчуудын 73 хувь нь вакцин тариулахаар төлөвлөж, 5 хувь нь яахаа мэдэхгүй байгаа бол үлдсэн хувь нь дээрх байдлаар татгалзаж байгаа юм.

Харин наймдугаар сард хийсэн судалгаанаас харахад иргэдийн 89 хувь нь вакцин тариулна хэмээж, 3 хувь нь яахаа мэдэхгүй байгаагаа мэдэгдэж, 9 хувь нь татгалзаж байсан гэнэ. Энэ нь Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн үзэл бодолтой хамаатай байж болох юм. Учир нь өнгөрсөн сарын сүүлээр Болсонаро ямар ч вакцин яаж ч зөвшөөрөгдсөн өөртөө тариулахгүй хэмээн зарласан билээ. Вакцин эсэргүүцэгчдийн хамгийн том төлөөллүүдийн нэг тэрбээр вакцин тариулахгүй байх нь өөрийнх нь бүрэн эрх хэмээн үзэж, ялангуяа Хятадын Синовак компанийн вакциныг эсэргүүцэж байгаагаа ярьсан юм.

Датафолха компанийн тайланд дурьдсанчлан бразилчуудын 47 хувь нь Хятадын вакциныг хүлээн зөвшөөрч буй бол 50 хувь нь эсэргүүцэж, 3 хувь нь шийдвэрээ гаргаагүй байна. Мөн судалгаагаар ард иргэд Ерөнхийлөгчдөө хэр итгэдгийг тодорхойлжээ. Тухайлбал, ард иргэдийн 33 хувь нь үргэлж Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд итгэх бөгөөд мөн шалтгаанаар вакцинаас татгалзаж байгаа, 16 хувь нь хэзээ ч түүнд итгэхгүй хэмээх байр суурь илэрхийлжээ.

Эх сурвалж: REUTERS


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ