"Дөргөний УЦС” ХХК-ийн ашиглалтад орсоноос хойш анх удаа 3 гидротурбин зэрэг ажиллаж эхэлжээ

"Дөргөний УЦС” ХХК-ийн ашиглалтанд орсоноос хойш анх удаа 3 гидротурбин зэрэг ажиллаж ЦЭХ үйлдвэрлэж байна.
“Дөргөний Усан Цахилгаан Станц” ХХК нь 4 МВт –н 3 ширхэг гидротурбинтай ба нийт суурилагдсан хүчин чадал нь 12 МВт жилд дунджаар 38 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
 
2008 оноос 2020 оны 12 сар хүртэлх хугацаанд нийт 410 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байна. 2020 онд нийт 46 031 000 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,
45 622 000 кВт.цаг цахилгаан эрчим хүч түгээхээр төлөвлөснөөс 2020 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар 49 653 928 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж
45 655 104 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ББЭХС-т нийлүүлэн ажилласан байна.
 
2020 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн 09:00-22:00 цагийн хооронд G1генератор 3070 кВт.цаг, G2 генератор 3876 кВт.цаг, G3 генератор 3836 кВт.цаг ачаалалтай ажиллаж 110 кВ-н шугамаар 10178 кВт.цаг ачаалалтайгаар ББЭХС-тэй зэрэгцээ ажиллаж байна. Үндсэн болон туслах тоноглол хэвийн ажиллаж байгаа бөгөөд хоногийн үйлдвэрлэлт 234 751 кВт.цаг, түгээлт 216 321 кВт.цаг үйлдвэрлэж байна.
 
Тус станц нь 2020 оны 12 сард 4 552 000 кВт.цаг цахилгаан эрчим хүчүйлдвэрлэж 4 100 000 кВт.цаг цахилгаан эрчим хүч түгээхээр төлөвлөсөнөөс 2020оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар 2 582 269 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж,2 379 538 кВт.цаг эрчим хүч түгээгээд байна. Усны түвшин хамгийн ихдээ 1160.15м, хамгийн багадаа 1160.00м байна.
 
Эх сурвалж: Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ