Өнөөдөр 1, 6-гаар төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

Өнөөдрөөс эхлэн автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Ингэснээр тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаараар оролцох юм. Энэ дагуу өнөөдөр улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслүүд 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргааш 2, 7-гоор төгссөн тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтад орох юм.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, автомашины хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжсэн тул өмнө нь хэрэглэж байсан QR код шаардлагагүй аж. Хэрэв дахин хөл хорио тогтоосон нөхцөлд энэхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй юм. 

Эх сурвалж: НОК


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ