АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМААС БУСАД СУМДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тус аймгийн хэмжээнд бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Батцэнгэл сумаас бусад сумдын, сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн болохыг мэдээллээ.

Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр болж, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Батцэнгэл сумаас бусад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо.

Ингэснээр Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх зэрэг асуудал нь Засаг даргаар захирамжаар зөвшөөрөгдөж байгаа юм.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ