ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАХ САНАЛ ИЛГЭЭСНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЙШЛУУЛЛАА

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байлаа. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга уг хуулийн төсөлд тусгах саналаа ирүүлсэн учраас хэлэлцүүлгийг хойшлууллаа. Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан ч төслөө татаж байгаагаа нэлээд хэд хоногийн өмнө мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн төслөө татаж авсан ч Засгийн газраас өргөн барьсан төсөлд тодорхой саналууд тусгах саналтай байгаагаа уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүнд албан бичгээр мэдэгджээ. Тиймээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ