Пиво худалдаж эхэлснээр эрүүлжүүлэгдсэн, танхайрсан хүний тоо өсөв

Өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн  бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио суларснаар бүх төрлийн пиво, дарс худалдаалж эхэлсэн. Харин өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад 1534 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах 9,  гэр бүлийн хүчирхийлэл 166, согтуугаар машин жолоодсон 30, олон нийтийн газар танхайрах 92, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдсан 44 хэрэг тус, тус бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдээс эрүүлжүүлэгдэж, танхайрсан иргэдийн тоо өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Нийслэлд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу 58.1  хувиар буурсан байна. 

Эх сурвалж: ЦЕГ


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ