Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шинэ уран бүтээл хэвлэгдэн гарлаа

Шинэ оны босгон дээр уншигчиддаа барьж байгаа хамгийн том бэлэг бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн шинэ уран бүтээл "Хараацай зогсолт" хэмээх нэртэй, 2 боть роман байлаа. Түүний нөхөр зохиолч Г.Аюурзана өөрийн цахим хуудаснаа: 
"Хоёр эмэгтэй уран бүтээлчийн дотоод ертөнц, хачирхалтай тэмдэглэлүүд, оньсого мэт бичвэр сүлэлдээн, тэдний харилцан уншилцсан гар бичмэлүүд...
Өлзийгийн 2 боть шинэ роман...
Гар бичмэлээр унших, хэвлэгдээд гарсан ном хэлбэрээр нь унших, яагаад ч юм бэ, үргэлж өөр өөр байдаг. Ахин уншихаар суулаа..." хэмээн бичжээ. 
 
Номын дэлгүүрүүд тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй байгаа тул Азхур, Интерном, Букло... руу хандаж гэртээ, ажил дээрээ хүргүүлээд авч болох юм байна. Боть тус бүрийн борлуулах үнэ 29 мянган төгрөгийн үнэтэй. 

Доорх сайтууд руу орж захиалвал үнэгүй хүргэж өгнө.
Book.mn (Утас:7000-4343 болон 8802-7333)
Internom.mn (Утас: 7577- 7700)


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ