"Эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд нийт айл өрхийн 98% нь хамрагдаж байна"

Засгийн газраас айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төр хариуцах буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 650 тэрбум төгрөг гаргаж төлөхөөр болсон билээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан эрчим хүчний хэрэглээний цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газар элжит бусаар хуралдаж ийм шийдвэр гаргасан нь амьдрал хүнд байгаа үед нийгэмд тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцсон гэж харж байна. Хөнгөлөлтийн хүрээнд есөн чиглэлийн ААН-ээс бусад бүх ААН-ийн төлбөрийг төр хариуцна. Үнэгүй зүйл огт биш таны төлбөрийг төр хариуцаж байгаа ба Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 650 тэрбум төгрөг гаргаж төлөх гэж байна.

Эрчим хүчний цахилгаан, дулаан, үйлдвэр, уур -487 тэрбум төгрөг

Бусад зардал-163 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон.

Төлбөрийн чөлөөлөлтөд нийслэлийн 25,000 ААН, орон нутгийн 26,000 ААН, Монгол Улсын нийт айл өрхийн 98% нь хамрагдаж байна. 

Эх сурвалж: ikon.mn


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ