Европын Комисс Монгол улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хаслаа

Европын Комисс Монгол улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоол баталлаа.
Монгол улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр, ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарлаа.
Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна.
Энэхүү тогтоолоор Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага //ФАТФ/-тай тохиролцсон төлөвлөгөөгөө богино хугацаанд амжилттай биелүүлснийг харгалзан Монгол улсыг "Мөнгө угаах, террозиммыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалгүй улс" гэж Европын Комисс үзжээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ