Энэ ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 50 сая төгрөгийн азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Тиймээс иргэдийг баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг мэдээллээ. 

Иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих боломжтой. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ