Цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувиар өсчээ

Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны үнийг 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Тус шийдвэр гаргасан өдөр манай улсын цахилгааны хэрэглээ 50 мВт-аар нэмэгджээ. Энэ нь Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын анх суурилагдаж байсан хүчин чадал юм байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн их буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Цахилгааны хэрэглээний өсөлт:
– Нисэх, Яармагийн чиглэлд 54%
– Зуслангийн чиглэлд 31%
– Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21%
– Улаанхуаран, Амгалан чиглэлд 19%
– Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16%
– Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9%
Монгол  улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ