Нийслэлд 41,491 иргэн QR код уншуулан зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлжээ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.
Үүнтэй холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн судалгааг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас ирүүлжээ.
Тус газраас нэвтрүүлсэн иргэний зорчилт хөдөлгөөний бүртгэлийн системд нийт 41,491 иргэний 43,784 удаагийн бүртгэл үүссэн бол 2020 оны арванхоёрдугаар 16-ны өдөр хамгийн олон бүртгэл буюу 5,500 орчим иргэний бүртгэл хийгдсэн байна.
Иргэн та зорчих хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс