Алтанбулаг боомтоор монгол жолоочтой ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж байна

Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 18-н хүртэл зогсоогоод байгаа. Тэгвэл боомт хаахаас өмнө амжиж хил нэвтэрч амжаагүй, Хиагт боомтод байгаа монгол жолоочтой ачааны машинууд болон импортын машинуудыг хилээр нэвтрүүлэх УОК-ын шийдвэр гарчээ.

Уг шийдвэрийн дагуу өнөөдрөөс автомашинуудыг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж, маргаашдаа багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

Импортын машиныг гадаад жолооч хилээр нэвтрүүлээд, буцаад явганаар хил гарах бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж Алтанбулаг боомтод тодорхой хугацаагаар байлгасны дараа худалдан авагч талд өгөх юм байна. Харин монгол жолоочтой ачааны машиныг цуваа байдлаар Улаанбаатарт руу зорчуулах төлөвлөлт хийснийг ХХЕГ-аас мэдээлсэн юм.

Монгол жолоочтой олон улсын ачаа тээврийн 42 хэрэгслийг халдвар хамгааллын дэглэмийг мөрүүлэн нэвтрүүлж, жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийн хяналт тавин ажиллаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн мэдээлээд байна.

Эх сурвалж: ikon.mn


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ