Д.Нарангэрэл: Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа
Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өдөр бүр тогтмол мэдээлэл өгч буй.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах тухай журам бий. Түүний дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байна. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар авсан тохиолдол гараагүй" хэмээн хариулсан.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагджээ.
Эх сурвалж: ikon.mn