Хүүхдийнхээ сайн найз болоорой

Гэр бүлийн суурь хүмүүжил таниас эхэлнэ гэдгийг сайн ойлгож хүүхдүүддээ зөөлөн ханд. Нас насанд нь тохирсон зүйлийг хийлгэ, туслуул. Сэтгэлийг нь урамшуул. Өндөг хагалж, хутгаж өгөх, бууз баншны гурил элдүүл, чимхүүл. Та ч бас анхнаасаа л супер, бүгдийг цэвэрхэн хийдэг байгаагүй шүү дээ. Ингэж хийж сурах хүртлээ хичнээн их заваартуулж байснаа бодох хэрэгтэй. Тиймээс хүүхдэдээ зөөлөн ханд. Цэвэрлэгээндээ ч оролцуулж болно. Өө чи наад өндөгөө савныхаа гадуур асгачихлаа гээд зандрах төдийд л хүүхэд өөртөө итгэлгүй болж, дараагийн удаа хийхдээ яанаа би гадуур нь асгачихдаг шүү дээ, ээж загинадаг гэж бодно гээд төсөөл дөө. Бид энийг анзаардаггүй. Таны санаандгүй хэлээд өнгөрөх төдийд бүхнийг таньж мэдэхээр, хийж сурахаар хичээж байгаа бяцхан үрдээ сэтгэлийн дарамт үүсгэж байж болох нь. Цаг үе нийгэмээ дагаад бүх зүйл өөрчлөгдөж байна. Хүүхдүүд намайг хүмүүжүүлж байх шиг санагддаг. Тиймээс хүүхдийнхээ хамгийн сайн найз туслагч нь болоорой. 

·     


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ